Мэдээ, мэдээлэл

“ДУНДГОВЬ БОЛОВСРОЛ- EXPO-2022” БОЛЖ БАЙНА

Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нартай төрийн өмчит их сургуулийн төлөөллийг цахимаар уулзуулах, орон нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах, төгсөгчдийн ирээдүйн ажил, мэргэжлийн чиглэлийг зөв сонгох, ирээдүйд амжилттай суралцахад дэмжлэг үзүүлэх, тэднийг бодит үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор “Дундговь боловсрол expo-2022” үйл ажиллагааг аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран зохион байгуулж байна. Тус экспо өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжлэх юм.


Экспод Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Гурвансайхан сумдын ЕБС болон Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургууль, “Говийн ирээдүй” цогцолбор сургууль, “Хүмүүнлэг”, “Цэгц билиг”, “Мандал” сургуулийн төгсөх ангийн нийт 355 сурагч, эцэг эх, анги удирдсан багш, мэргэжлийн багш нар, Дундговь аймаг дахь Политехник коллежийг төгсөгчид нийт зэрэг 500 гаруй хүн оролцож байгаа юм. Түүнчлэн Төрийн өмчийн их сургуулиуд болох Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, ШУТИС-ийн Дархан технологийн сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль, Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулиуд элсэлтийн бүртгэл, мэдээллээ танилцуулан оролцож байна.


Тус үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хамтран ажиллаж буй их, дээд сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлээд, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө гар бие оролцсон боловсон хүчин болохыг нийт сурагчиддаа хүслээ. Дундговь аймаг 2021 оноос эхлэн Элсэлтийн Ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдад нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2020-2021 ны хичээлийн жилд 800 оноо авсан хоёр сурагчид дэмжлэг үзүүлсэн. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх Elab төслийн хүрээнд ЭЕШ-нд бэлтгэх судлагдахууныг 357 төгсөгч бүрт 1 хичээлийн төлбөрийг хөнгөлөхөөр шийдвэрлэжээ.
 
 
 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа