Энэ сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж, 15 сумын төрийн албан хаагч, төрийн бус байгууллага, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг 100 оролцогчийг цахимаар болон танхимаар хамрууллаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцогчидтой уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Түүнчлэн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг олон нийтэд хандсан уриалгад тусгуулахаар холбогдох газруудад хүргүүлсэн байна. Тус хэлэлцүүлгийг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гуравдугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах “Нийгмийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулган болохтой холбогдуулан зохион байгуулжээ.