Мэдээ, мэдээлэл

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн дөрөвдүгээр хурал 12 гишүүний ирцтэй танхимаар хуралдлаа. Хурлаар 5 асуудал хэлэлцэв.


Энэ сарын 8-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Эерэг өөрчлөлт – Эмэгтэйчүүдийн оролцоо” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон бөгөөд өнөөдрийн хурлаар холбогдох зардлыг шийдвэрлэжээ.


Мөн аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит тэргүүний дүрэмч, жагсаалч, бүтээлч хамт олон, цэргийн алба хаагчийг шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.


Аймгийн Засаг даргын Тамгын газраас хоёрдугаар сард 15 суманд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан бөгөөд тус ажлын хүрээнд сайжруулах шаардлагатай заалтуудын талаар зөвлөмж гарган танилцууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа