Мэдээ, мэдээлэл

"ГУЯАНЫ ТӨГӨЛ"-ИЙН УСАЛГААНЫ ЗАРДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Ногоон Ази сүлжээ олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Хуг хүлээн авч уулзлаа.


Дундговь аймаг болон Гуяан хотын хамтын ажиллагааны хүрээнд 2009 оноос мод тарих төслийг хэрэгжүүлэн ажиллаж, 10 жилийн хамтын ажиллагааны хүрээнд 100 га талбайд 100,000 мод тарьж, ургуулжээ. Түүнчлэн 2019 оноос модны арчлалтыг тогтмол хийх зорилгоор 60,000 дуслын усалгааны системийг нэвтрүүлээд байгаа бөгөөд энэ онд 10,000 системийг нэмэгдүүлэх аж. Тариалсан модыг арчлах, нэмж мод тарихад усалгаа нэн чухал байдаг бөгөөд усалгааны системийг төвийн шугамтай холбосон хэдий ч усны төлбөрийн асуудал тулгараад байгаа юм. Тус уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр ногоон төгөл байгуулахад хувь нэмэр оруулсан, хүч хөдөлмөрөө зориулсанд талархал илэрхийлээд, аймаг орон нутгийн зүгээс бүх нөөц боломжийг судлан усны төлбөр болох 400 орчим сая төгрөгийг шийдвэрлэхээ илэрхийлэв.


Түүнчлэн энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймагт шар шороон шуурга, хөрсний доройтол нилээдгүй нүүрлээд байгаа учраас аймгийн хэмжээнд мод тарихад онцгойлон анхаарч байгааг онцоллоо. Манай аймгийн хувьд мод үржүүлгийн газар, мод тарьж ургуулах боловсон хүчин нэн шаарлагатай байгаа юм. Өнгөрсөн онд мод үржүүлгийн чиглэлээр 60 гаруй хүнийг сургасан бөгөөд 2022 онд 200 орчим хүнийг сургахаар төлөвлөж байгаа юм. Уулзалтын хүрээнд Ногоон Ази сүлжээ ОУТББ-тай хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг дурьдлаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа