Мэдээ, мэдээлэл

"ДУНДГОВЬД ТӨВЛӨРЦГӨӨЕ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АНХДУГААР ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж, шинэ түвшинд гаргах, салбарын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих мөн орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид , үйлчилгээний байгууллагууд, хөтөч, зуучийг бодлогоор бэлтгэн дэмжиж орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн платформыг хөгжүүлж олон нийтэд сурталчлах зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Дундговьд төвлөрцгөөе" аялал жуулчлалын анхдугаар форум өнөөдөр нээлтээ хийлээ.


Форумыг Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг мэндчилгээ дэвшүүллээ. Тус форумд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцож байна.


Мөн форумын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар Дундговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа