Мэдээ, мэдээлэл

“ДУНДГОВЬД ТӨВЛӨРЦГӨӨЕ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ ӨНДӨРЛӨЛӨӨ

Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж, шинэ түвшинд гаргах, салбарын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих мөн орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид, үйлчилгээний байгууллагууд, хөтөч, зуучийг бодлогоор бэлтгэн дэмжиж орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн платформыг хөгжүүлж олон нийтэд сурталчлах зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан"Дундговьд төвлөрцгөөе" аялал жуулчлалын анхдугаар форум энэ сарын 5, 6-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат форумын хаалтын ажиллагааны үеэр хүрэлцэн ирсэн хүндэт зочид, оролцогчдод болон Дундговь аймагт зориулан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, шинэ санаа дэвшүүлэн, өөрийн туршлага мэдлэгээ харамгүй зөвлөсөн илтгэгчдэд талархал илэрхийлж, илтгэл бүхэн өөрийн өнгө аястай, шинэлэг, үнэ цэнэтэй байсныг онцолсон юм.


Мөн цаашид говь нутаг байгалийн эмзэг бүс нутаг тул массын гэхээс илүүтэй тусгай сонирхлын Luxury аяллыг түлхүү хөгжүүлэх, байгалийн сайхан, нүүдэлчин ахуй, урлаг соёлд тулгуурласан шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, техник технологиос хэт хамааралтай энэ үед хүн өөрийгөө олсон, хүн хоорондын харилцааг бий болгосон, оюун санааны аяллыг хамтдаа бүтээхийг нийт оролцогчиддоо уриалав.


Түүнчлэн өнөөдрийн хэлэлцүүлгээс шинэ аяллын бүтээгдэхүүн, шийдлүүд нэлээдгүй гарсан бөгөөд энэ бүхнийг ажил хэрэг болгох, богино хугацаанд амжилт олох боломж байгааг дурдсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа