Мэдээ, мэдээлэл

“ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран салбар бүрийн төлөөлөл 300 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулан "Эерэг өөрчлөлт - эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт уулзалтыг Төв халхын дуулалт жүжгийн театрт зохион байгууллаа.


Энэ үеэр орон нутгийнхаа хөгжил, дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр
- Бямбацогтын Ундармаа - аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан
- Балганы Цэрэндаваа - Сайнцагаан сумын 6 дугаар багийн өндөр настан
- Чулуунбаатарын Одончимэг - Сайнцагаан сумын 6 дугаар багийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч
-Зандангийн Оюунцэцэг - Тэвш багийн малчин
- Лувсандоржийн Цэдэвмаа - Үйзэн багийн малчин
- Тулгын Ууганбат -Мандал багийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч
- Өлзийтогтохын Адъяасүрэн - Хувиараа хөдөлмөр эрхлэгч
- Партизаны Ганчимэг - Хувиараа хөдөлмөр эрхлэгч
- Нанжидын Гансүрэн - Хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг шагнан урамшуулжээ.


Уулзалтад оролцсон нийт эмэгтэйчүүдэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нар баярын мэндчилгээ дэвшүүлэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат болон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос "Эмэгтэйчүүдийн талаарх төрийн бодлого, чиглэл цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ", "Эмэгтэйчүүдийн нийгмийн харилцааны өнөөгийн байдал" сэдвүүдээр илтгэл тавьсан байна.
Уулзалтад оролцогчдоос гарсан тариалан эрхлэгчдийг дэмжих, бизнес эрхлэгчдэд түрээсийн байрны үнэ өндөр байгаа, хогны асуудал, хүүхдийн тоглоомын газар дутагдалтай байгаа, мөн хот хоорондын замаар нүүрс тээврийн том оврын автомашинуудыг явуулахгүй байх зэрэг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах санал, хүсэлтүүдийг хүлээн авч, бодлого төлөвлөлтөд хэрхэн тусган ажиллаж байгаа талаар хэрэгжилтийг танилцуулан зарим санал, хүсэлт, зөвлөмжийг цаашид төлөвлөлтөд тусгаж, ажил хэрэг болгохоо илэрхийлсэн юм.


Үйл ажиллагаанд "Төгөлдөршил" төрийн бус байгууллагаас Хувь хүний хөгжил, эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр илтгэл тавьж, аймгийн Театрын уран бүтээлчид "Эрхэмсэг" хүндэтгэлийн тоглолтыг толилуулав. Түүнчлэн уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Төв халхын дуулалт жүжгийн театрт уран бүтээлээ туурвихад нь зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүслээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа