Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 9-нд Дундговь аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан, Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн болон хуулийн байгууллагын удирдлагууд оролцсон юм.
Монголын өмгөөлөгчийн холбоо нь “Өмгөөллийн тухай хууль” батлагдсантай холбоотойгоор 21 аймагт ажиллах бөгөөд орон нутаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн байгууллагатай хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон байна.
Түүнчлэн орон нутгийн удирдлагуудын зүгээс Өмгөөлөгчдийн зөвлөлийг байртай болгох асуудлыг судалж дэмжих, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх болон бусад үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх боломжтойг онцлов. Уулзалтаас гарсан санал дүгнэлтийг үндэслэн цаашид төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар болжээ.