Мэдээ, мэдээлэл

ХУДАЛДААНЫ ГУДАМЖНЫ ТОХИЖИЛТЫГ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХИЙНЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Мандалговь хотын төвийн гол гудамжуудыг орчин үеийн шийдэл, мөн иргэдийн саадгүй чөлөөтэй зорчих, гадна дотоодын зочдын урсгалыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тохижилтын зураг төсөл боловсруулж байна.


Энэ хүрээнд Гандалай, Холбооны газрын уулзвараас Бүрд зоогийн газрын гэрлэн дохио хүртэл, Дэлгэрхангай плазагийн урд уулзвараас зах орчмын худалдааны байгууламжын хэсэг хүртэл, цаашлаад ТХДЖТ-ын уулварын эргэлт хүртэл нийт 1,1 км гудамжны тохижилтын ажлын бүтээн байгуулалтын танилцуулгыг тухайн зам дагуу байршилтай обьектийн эзэмшигчид болох 38 иргэний төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.


Ажлын хэсгийн ахлагч ЗДТГ-ын дарга Л.Доржбат төслийн танилцуулга хийж, жишиг худалдааны гудамжуудын хэв маяг агуулсан, иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжсэн, худалдаа үйлчилгээний ая тухыг харгалзах, орон зайн хувьд нэгдсэн байдлаар тусах, гэрэлтүүлэг болон замын тэмдэг тэмдэглэгээ, ногоон байгууламж, хог хаягдлаас сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор алхах, дугуй болон спорт төхөөрөмжөөр аялах , амрах талбай гэх мэт төлөвлөлтийг тусгасан тухай онцоллоо.


Энэхүү төсөлд олон нийтийн оролцоог ханган иргэдийн бүлгүүдийг ногоон байгууламж, тохижилтын ажилд татан оролцуулж өрхийн орлогийг нэмэгдүүлэх, тухайн гудамжинд байралдаг аж ахуй нэгж, байгууллагын хувьд гадна пасад, хаягжилтаа нэгдсэн загвар, зураг төсөлд тусгасан өнгөний кодны дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд сэргээн засварлаж, шинээр тохижуулахыг уриаллаа.


Аймгийн түүхт 80 жилийн ой угтсан энэхүү бүтээн байгуулалтын ажил нь АЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ, Хот тохижилтийн газар, аж ахуй нэгжүүд, оршин суугч иргэдийн оролцоотойгоор буюу зөвлөлдөх ардчилалын зарчмаар ил тод хэрэгжүүлж олон нийтэд тайлагнах хэлбэрийг агуулж байгаагаараа шинэлэг ажил болох юм.


Мөн энэхүү уулзалтаар аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Сайнцагаан сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам дагуу байршилтай “элэгдэж нурсан балгас” буюу хуучин барилгуудыг хэрхэн шийдвэрлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар мэдээлэл хийж, аймгийн өнгө үзэмжийг сайжруулах тал дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа