Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХАРЬЯАТ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТӨРӨН ГАРЛАА

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Зэвсэгт хүчний Жанжин штабын сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт цэргийн дээд цол, Бригадын генерал цол хүртээв.


Ганболдын Болор нь Цэргийн Их сургуульд сонсогчоор элсч, 1999 онд Цахилгаан холбооны инженер, командын офицер мэргэжлээр төгсч, цэргийн сургуулийн анхны зургаан эмэгтэй сонсогчдын нэг, АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер юм.


Тэрээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабын офицероор 2 удаа, НҮБ-ийн төв штабын удирдах албан тушаалд Монгол улсаас томилогдсон анхны эмэгтэй бөгөөд 2006 онд Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй цэргийн ажиглагч офицер илгээснээс хойш 872 эмэгтэй Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцжээ. Монгол улс НҮБ-д цэрэг хандивлагч 100 гаруй орноос эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт, Зүүн Хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.


Эрхэм хүндэт Бригадын генерал Ганболдын Болор танд Дундговь нутгийн ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.


Хүндэтгэсэн Дундговь аймгийн Засаг дарга Цагаанхүүгийн Мөнхбат.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа