Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ 2022 ОНЫ МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА “ТАСАГ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жил”-ийн ойн баярыг угтаж, батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчилах, Дундговь аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Дундговь аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд спортын тэмцээн, аймгийн Засаг даргын нэрэмжит 2022 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга “тасаг” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.


Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Прокурор, Шүүх, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд оролцсон юм.


“Гар бөмбөг”-ийн тэмцээнд:
Эрэгтэйчүүдийн төрөлд;
1 дүгээр байранд Цагдаагийн газар;
2 дугаар байранд Онцгой байдлын газар;
3 дугаар байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний албаны хамтарсан баг
Эмэгтэй баг тамирчдаас;
1 дүгээр байранд Онцгой байдлын газар;
2 дугаар байранд ЗХ-ний 278 дугаар байгууламж;
3 дугаар байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид
“Буудлага”-ын тэмцээнд:
9 мм-ийн ПМ гар бууны төрөлд
1 дүгээр байранд ЗХ-ний 278 дугаар байгууламжийн захирагч Дэд хурандаа Д.Ганболд;
2 дугаар байранд Улсын бүртгэлийн газрын Ж.Өлзийжаргал;
3 дугаар байранд Цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат
7,62 мм-ийн АКМ бууны эрэгтэйчүүдийн төрөлд
1 дүгээр байранд аймгийн ЗДТГ-ын жолооч Н.Энх-Эрдэнэ;
2 дугаар байранд ЗХ-ний 278 дугаар ангийн хошууч Т.Мөнх-Эрдэнэ;
3 дугаар байранд ШШГГ-ын дэслэгч Х.Ганзориг
7,62 мм-ийн АКМ бууны эмэгтэйчүүдийн төрөлд
1 дүгээр байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын П.Мөнхчимэг;
2 дугаар байранд МХГ-ын Э.Цэрэннадмид;
3 дугаар байранд ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Хандмаа
“Олс таталт”-ийн тэмцээнд:
1 дүгээр байранд Цагдаагийн газар;
2 дугаар байранд Онцгой байдлын газар;
3 дугаар байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
“Ширээний теннис”-ний тэмцээнд:
Эрэгтэйчүүдийн төрөлд;
1 дүгээр байранд Мэргэжлийн хяналтын газар;
2 дугаар байранд Онцгой байдлын газар;
3 дугаар байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тагнуулын хэлтэс, шүүхийн шинжилгээний албаны баг тамирчид
Эмэгтэй баг тамирчдаас;
1 дүгээр байранд Онцгой байдлын газар;
2 дугаар байранд; Мэргэжлийн хяналтын газар
3 дугаар байранд Цагдаагийн газар


Нийлбэр дүнгээр тэргүүн байранд хурандаа Т.Адъяабаатар даргатай Онцгой байдлын газрын баг тамирчид орж, шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагналаар, дэд байранд дэд хурандаа Б.Мөнхбат даргатай Цагдаагийн газар, гуравдугаар байранд Ш.Төрбат даргатай Мэргэжлийн хяналтын газар тус тус шалгарлаа.


Аймгийн засаг даргын нэрэмжит 2022 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга “тасаг” шалгаруулах тэмцээнд нийт 4 тасаг
- Ерөнхий цэргийн саад туулах:
- Гранат шидэх:
- 50 метр саад туулах:
- Галын бэлтгэлийн норматив боловсруулах:
- Буудлага:
- Хөнөөлийн голомт туулах :
- ҮОХЗХБ-ийн норматив боловсруулах төрлөөр өрсөлдөж,
Тэргүүн байранд Зэвсэгт хүчний 278 дугаар ангийн баг тамирчид, дэд байранд Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарч аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагууд шагналыг гардууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа