Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний бөх сонирхогчид болон бөхчүүдэд зориулсан улс, аймгийн хүчит бөхчүүдийн барилдаан аймгийн Биеийн тамир спортын зааланд болж байна.
Тус арга хэмжээг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, баярын мэндчилгээ дэвшүүлэн, нийт бөхчүүдэд эр бяр, оюун ухаанаа дайчлан бөх сонирхогч, үзэгч олон түмнээ баясгасан хурц, уран барилдаан гаргаж барилдахыг хүсэн ерөөлөө. Мөн Брагри Ёнзин Халх Дамцигдоржийн 4-р дүрийн хувилгаан Данзинжамъянлодой хувилгаан болон аймгийн Дашгэмпилэн хийдийн лам, хуврагууд хийморийн сан уншиж, буян хишгийн даллага айлдлаа.