Мэдээ, мэдээлэл

АШИГТ МАЛТМАЛ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Эрдэс баялагийн салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, орон нутаг, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэгдсэн ойлголцолд хүрэх зорилгоор аймгийн “Ашигт малтмал, уул уулрхайн салбарын зөвлөлдөх уулзалт-2022” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.


Тус зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандал, АМГТГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр, Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай, Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа, Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Уул уул уурхайн судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн мөн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүс нийт 150 гаруй хүн оролцож байна.


Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга нээж хэлсэн үгэндээ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, оршин суугаа ард иргэд, сум, аймагт үр өгөөжөө өгсөн уул уурхайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж, харин хууль бус үйлдлийг гаргаж орон нутаг, ард иргэд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй аж ахуйн нэгжийн хувьд тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авах болно гэдгийг онцоллоо.


Мөн газрын доорх болон газрын дээрх баялгийг байгаль орчинд аль болох сөрөг нөлөөгүй, хүн арддаа өгөөжтэйгөөр ашиглаж, нөхөн сэргээгдэхгүй баялаг болох газрын хэвлий дэх ашигт малтмалыг олборлон ашиглахдаа төрийн албан хаагч бүр, аж ахуйн нэгж бүр, нутгийн иргэн бүр ухаалаг байж, уул уурхайгаа зөв зохистой ашиглахыг тодотгон хэлсэн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа