Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд шороон шуурга, элсний нүүдэл ихээр явагдаж байгаатай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар “Дундговио ногооруулъя” хөтөлбөр боловсруулан батлуулж, амжилттай хэрэгжүүлж байна.


Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд ногоон байгууламж, мод бут, хүнсний ногоо тариалах сонирхолтой 75 иргэнийг сургалтад хамруулсан бол ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр иргэдийг дадлагажуулж, чадавхжуулах чиглэлээр зохион байгуулж буй хоёр дахь удаагийн сургалт өнөөдөр аймгийн Политехникийн коллежийн сургалтын танхимд эхэллээ.


Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар оролцож, уг сургалтад оролцогчдод амжилт хүсээд “Дундговио ногооруулъя” аймгийн дэд хөтөлбөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвх санаачлагаар амжилттай хэрэгжиж байгааг дурдаад цаашид МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан тэр бум мод тарих үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн хэмжээнд 30 сая мод тарих томоохон ажлыг хийж гүйцэтгэх улмаар аймаг, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд ард иргэдийн хамтын хүч хөдөлмөр нэн чухал гэдгийг онцоллоо.


Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат энэхүү сургалтыг жил бүр зохион байгуулж иргэдийг чадавхжуулснаар хүнсний нарийн ногоо тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж буй бүлгүүдийг аймаг орон утгаас дэмжин ажиллах, улмаар сум бүрт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах цаашлаад нарийн ногооны аймгийн брэндийг үүсгэн өөрийн болон ойролцоох аймгуудыг эрүүл хүнсний ногоогоор хангах зэрэг томоохон зорилтууд тавьж байгааг хэлсэн юм.


Сургалтад 15 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд сумдад байгуулагдсан бүлгийн ахлагчид, ахмад тариаланчид, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид нийт 60 гаруй хүн оролцож байгаа бөгөөд сургалтад оролцогчид өвлийн хүлэмжний үйл ажиллагаатай очиж танилцан, туршлага судална.


Сургалтын үйл ажиллагааг "Эх дэлхийгээ аварья жиргээ холбоо" ТББ-ийн тэргүүн Д.Наранцогт болон сургагч багшаар Монгол улсын зөвлөх агрономич С.Тунгалаг, МУИС-ийн доктор, дэд профессор Б.Туяагэрэл, ХААИС-ийн багш Т.Насанжаргал нар удирдан явуулах юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа