Мэдээ, мэдээлэл

“АШИГТ МАЛТМАЛ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ-2022” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран тус зөвлөгөөнийг зохион байгууллаа.


Ашигт малтмал уул уурхайн газрын тосны газрын дарга Л.Баярмандал, холбогдох бүх хэлтсийн дарга нарын хамт тус зөвлөгөөнд хүрэлцэн ирж, Дундговь аймагт ашигт малтмал, хайгуулын лиценз эзэмшдэг аж ахйн нэгжүүдийн удирдлага, төлөөллүүд, сумдын удирдлагууд мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүд болон бусад агентлаг, газрын дарга, мэргэжилтнүүд оролцож уул уурхайн салбарт цаашид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар аймаг, орон нутаг, иргэд нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулсан юм.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймгийн хэмжээнд 110 гаруй ашиглалтын лиценз байгаа бөгөөд аймаг орон нутгийн зүгээс хариуцлагатай, орон нутагт тодорхой үр өгөөжтэй ажиллаж буй уул уурхайг цаашид хөгжүүлж, дэмжиж ажиллана гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд, салбарын хөгжлийг түргэтгэхийн тулд нягт хамтарч ажиллах улмаар төр хууль дүрмээ баримталж, зарчимтай ажиллах, уул уурхайн аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх нэгдсэн ойлголтод хүрч, зөвлөгөөний үр дүн гарч байгааг дүгнэн хэллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа