Мэдээ, мэдээлэл

УУЛ УУРХАЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“Ашигт малтмал, уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт– 2022” зөвлөгөөний хүрээнд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулав.


Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй байгуулж буй гэрээнд
- Статистикийн байгууллагад олборлосон бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнэ чанар, санхүүгийн мэдээллийг үнэн зөв мэдээлэх
- Ашигт малтмалын бүтээгдэхүүний тээврийг орон нутгийн тээвэрчид, аж ахуйн нэгжээр тээвэрлүүлэх чиглэл баримтлан ажиллах, олборлосон ашигт малтмалаа тээвэрлэх төмөр зам хүртэлх авто замыг засварлах, сайжруулах асуудлаар орон нутагтай хамтран ажиллах
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024” ерөнхий арга хэмжээний хүрээнд биологийн нөхөн сэргээлттэй уялдуулан, 1тн баялаг = 1 модоор тооцож гурвалсан гэрээний дагуу хэрэгжүүлэх
Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах чиглэлээр Уурхайд ажиллах мэргэжил шаардахааргүй ажлын байран дээр сум, орон нутгаас ахиу хүн авч ажиллуулах бодлого баримтлах
- Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургахад орон нутгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллах
Орон нутгийн бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр Нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан тохиолдолд эхний ээлжинд худалдан авах бодлого баримтлах зэрэг заалтуудыг тусган аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, аж ахуйн нэгжийн гурвалсан гэрээг байгуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа