MERIT төсөл МХЕГ-тай хамтран Оюу Толгой компанийн үйл ажиллагаатай танилцах туршлага судлах аяллыг 3-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд МХЕГ, УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Дундговь аймгийн ЗДТГ, тус аймгийн Гурвансайхан сум, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн МХГ, Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн төлөөлөл оролцов.
Оюу толгой компанийн зүгээс ил болон далд уурхайн үйл ажиллагаа, сайн туршлагаа танилцуулав. Оролцогчид туршлага судлах хоёр өдрийн турш уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй зэрэг өргөн хүрээг хамарсан бодлого, дүрэм журам, хяналт-шинжилгээ, үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.
Туршлага солилцох аяллын үр дүнд оролцогчид сайн туршлагаас суралцаж, цаашид өөрсдийн үйл ажиллагаанд тохирох чиглэлээр ашиглах боломж бүрдсэн гэж үзэж байна. Мөн олон тал хамтын ажиллагааг сайжруулахад тустай юм.