Аймгийн Засаг даргын 2020-2024 үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим төр-Ухаалаг Дундговь” зорилтын хүрээнд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол академи“ Улсын төсөвт үйлдвэрийн газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэд олон нийтэд төрийн үйлчилгээний нэгдсэн системийн талаарх мэдээллийг хүргэх, e-mongolia платформыг хэрхэн ашиглаж төрийн үйлчилгээ авах талаар заавар, зөвлөмж өгч, иргэд, төрийн албан хаагчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр “Е-Mongolia нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Тус өдөрлөгт аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг аргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал, “И-Монголиа академи” УТҮГ-ын сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтэн Г.Будням нар оролцож, цахим хөгжлийн талаар аймгаас баримталж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, “Цахим хөгжил-Цахим шилжилт”-ийн өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл тавьж, мэдээлэл хийлээ.