Өнөөдөр Монгол алт /МАК/ ХХК аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран уул уурхайн чиглэлээр ажиллах сонирхолтой иргэдэд зориулж нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт 80 орчим иргэд оролцсон бөгөөд МАК ХХК-ний талаарх танилцуулга мэдээлэл хийж, тус компаний салбар болох 6 компаниас уул уурхайн салбарын нийт 750 гаруй ажлын байранд сонирхсон иргэдийг бүртгэн уулзалт ярилцлага зохион байгууллаа.