Мэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, эм зүй мэргэжилтнүүдийн баярын хурал болж, хүндэтгэлийн концерт зохион байгуулагдлаа.


Баярын хурлыг аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтантөгс нээж аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар баяр хүргэн үг хэллээ. Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр хэлсэн үгэндээ өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахалтай бид нүүр тулан тэмцэхэд эрүүл мэндийн салбарынхан маань тэргүүн эгнээнд улаан бүс, халдварын голомтод ажиллаж, бусад салбараа мэргэжил арга зүйгээр ханган, манлайлан ажилласныг энэхүү баярт өдөр цохон тэмдэглэж, гүн талархал илэрхийллээ.


Мөн цар тахлын аюулыг даван туулах, халдварын эсрэг хариу арга хэмжээ авахад аймгийн төсвөөс нийт 316 сая 552 мянган төгрөгийг зарцуулсан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс эрүүл мэндийн ажилтны илүү цагт 10 сая төгрөг, оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахад 269.2 сая, бензин шатахуунд 37.3 сая, аймгийн онцгой комисст ирсэн хандив тусламжаас шинжилгээний цэг, пост, тусгаарлах байр байгуулахад 30.3 сая, оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл худалдан авахад 83.9 сая төгрөгийг тус тус зарцуулж, аймгаас 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлан, төрийн албан хаагчдыг сургаж мэргэшүүлэх, гадаад дотоод сургалтад хамруулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад байр орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, сургалтын төлбөрийг төлөх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар хэлсэн үгэндээ дурдсан юм.


Баярын хурлаар Төрийн болон Засгийн газрын шагнал, аймгийн Засаг даргын болон ТББ-ын шагналаар олон арван эмч нарыг шагнаж урамшууллаа.


Мөн Монгол улсын хүний гавьяат эмч Ш.Готов, М.Баянсан агсан нарын нэрэмжит шагналыг үр хүүхэд, гэр бүл нь гардуулж Монгол улсын Хүний гавьяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит шагналыг эрдэм шинжилгээний илтгэл нь шалгарсан эмч нарт олгосон юм.
Монгол Улсын Төрийн Дээд шагнал “Алтан газас” одонгоор
1. Зундуйн Должинсүрэн –Эрүүл мэндийн газрын ахмад эмч
“Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр
1. Батаа Ган-Эрдэнэ-Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төвийн дотрын эмч
2. Ганбат Улааннаран-Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр
1. Цэрэнням Элбэгмаа-Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн эмч
2. Цэрэндорж Дэлгэрцэцэг-Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч
3. Хүрэлчөдөр Жаргал-Нэгдсэн эмнэлгийн дарга
Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр
1. Дамдин Хулан –Нэгдсэн эмнэлгийн эм зүйч
2. Тэгшбаатарын Оюунчимэг-Хувийн эмийн сангийн эм зүйч
3. Ганбилэг Энхболор-Монос эмийн сангийн эм зүйч
4. Эрдэнэсүх Ариунаа-Луус сумын эрүүл мэндийн төвийн их эмч
5. Чинтөгс Сумъяа-Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн их эмч
6. Мөнхбат Доржханд-Хулд сумын эрүүл мэндийн төвийн их эмч
7. Батсайхан Мөнхшүр- Хулд сумын эрүүл мэндийн төвийн их эмч
8. Эрдэнэбаяр Насандэлгэр –Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төвийн дарга
9. Юмжирмаа Янжиндулам-Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн дарга
10. Батсайхан Хос-Эрдэнэ-Зоонозын өвчин судлалын төвийн нян судлагч эмч
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Клиникийн профессор”-цол, тэмдгээр
1. Чулуунбаатар Ганболор –Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч
Халх голын байлдаанд ялсаны 80 жилийн ойн медаль
1. Пүрэвсүрэн Цэцэгням –Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгч, нүдний их эмч
Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр
1. Дашзэвгэ Нямтогтох –Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
2. Баянсан Буяндэлгэр-Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны эмч
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр
1. Бямбаагийн Наранцацрал-Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн багийн эмч
2. Батчулууны Дагийранз-Луус сумын эрүүл мэндийн төвийн их эмч
3. Лийлэн Энхжаргал-Буяндэлгэр эмийн сангийн эм зүйч
4. Батсайхан Хос-Эрдэнэ Зооноз өвчин судлалын нян судлаач эмч
5. Алтангэрэл Даваасүрэн-Монос эмийн сангийн эм зүйч
Сайнцагаан сумын Засаг даргын “Хүндэт жуух” бичиг
1. Болдбаатар Бямбарагчаа-Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн их эмч
2. Пүрэвжав Мягмарсүрэн –Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны эмч
3. Балдорж Уранцэцэг-Нэгдсэн эмнэлгийн лабораторын тасгийн их эмч
4. Лхавгасүрэн Баасанмядаг-Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн их эмч
Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу эмч” цол, тэмдгээр
1. Эрдэнэбилэг Гандэлгэр- Нэгдсэн эмнэлгийн Бэлгийн замаар дамжих, халдвар, ДОХ-ын эмч
2. Баярмагнай Пүрэвдорж-Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогын эмч
3. Бямбасүрэн Ганбаатар-Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч
4. Энхтүвшин Сугирсүрэн-Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч
Хүний гавъяат эмч Ш.Готов агсаны нэрэмжит шагнал
1. Төмөр-Очир Бямбацэрэн-Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч
Хүний гавъяат эмч М.Баянсан агсны нэрэмжит шагнал
1. Мөнх-Эрдэнэ Мөнгөншагнай-Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч
Монгол улсын хүний гавьяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит эрдэм шинжилгээний, онол практикийн IX дэх бага хурал зохион байгуулагдаж, 1-р байранд “Аксенфельд-Ригерийн хам шинж /Axenfeld Rieger Syndrome/” илтгэлээр Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Б.Цэрэндулам
2-р байранд “Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны сэтгэл ханамжид нөлөөлдөг хүчин зүйлсийг илрүүлэх нь” илтгэлээр Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан А.Мөнхчимэг
3-р байранд “Q-Risk шалгуураар цусны даралт ихсэх эмгэгтэй хүмүүст ойрын 10 жилд зүрхний шигдээс, тархины цус харвалтаар хүндрэх эрсдлийн хувь, зүрхний биологийн насыг тооцсон дүн” илтгэлээр Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвийн дарга Э.Лхагва тус тус шалгарч шагнагдлаа.
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ-2 тэмдэг үнэмлэх
1. Жаргал Өлзийбаяр -Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч.
2. Нямсүрэн Цэрэндулам -Дотрын тасгийн эрхлэгч, гемодиализийн эмч.
3. Пүрэв Нямрагчаа – Параклиникийн тасгийн эрхлэгч нян судлаач эмч.
4. Бат-Эрдэнэ Цэрэндулам - Нүдний эмч
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ШАГНАЛААР
1. Б.ТҮВШИНТӨГС-Яаралтай тусламж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, мэдээгүйжүүлгийн эмч.
2. Э.УУГАНБАТ - Дотрын эмч
Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын нийт эмч нартаа “ Дэлхийн эмч нарын өдөр “ -ийн баярын мэнд хүргэж, эрүүлийг хамгаалах их үйлсэд нь улам их амжилт хүсье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа