Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон Баянжаргалан, Сайнцагаан сумдын Засаг дарга нар зүүн бүсийн уул уурхайн уулзалт, хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ уул уурхайн компаниуд орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа явуулж буй талаар туршлага судлахаар Сүхбаатар аймгийн Төмөртийн Овооны цайрын орд газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай харилцан санал солилцсон юм.
Тус орд газар нь ил уурхай, баяжуулах үйлдвэр, борлуулалт, хангамж, лаборатори гэсэн нийт 14 бүрэлдэхүүн нэгжтэй үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 400 мянган тонн цайрын хүдэр боловсруулж, 50 хувийн агуулга бүхий 100 орчим мянган тонн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргадаг байна.
Тус уул уурхайн компани нь орон нутгийн хөгжилд олон талын дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулан жилд 1,5 тэр бум төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлдэг аж.
Цайртминерал ХХК- нь Сүхбаатар аймгийн Худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс баримтлаж буй жижиг дунд үйлдэвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чадавхжуулах, үйл ажиллагааг нь дэмжин компанийн ажилчдын ажлын хувцас, түүхий эд тээвэрлэх шуудай, хүнсний болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлж орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, хамтран ажилладаг байна.