Мэдээ, мэдээлэл

СҮХБААТАР АЙМГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХОТ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

Энэ сарын 28-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгуулагдсан эрдэс баялаг, уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалтад Дундговь аймгаас оролцсон аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил болон холбогдох албаны хүмүүс туршлага судлах, орон нутгийн хөгжил дэвшилд шинэлэг санал санаачлагыг нэвтрүүлэх зорилгоор тус аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, хот тохижилтын чиглэлээр тус аймгаас баримталж буй бодлого чиглэл, үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцан харилцан мэдээлэл солилцлоо.


Аймгийн төв Баруун-Урт хот нь Улаанбаатар хотоос 560 километр зайтай, 82.3 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй тус аймаг дэд бүтцийг нэмэгдүүлэх, иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад түлхүү анхааран хот төлөвлөлтөө хийж гэр хороолол дунд 5 тойрог бүхий 50 гаруй километр авто замыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан байна.


Мөн тус аймагт хийгдсэн 236 айлын хаус хороолол, олон улсын стандартад нийцсэн усан бассейн, хөл бөмбөгийн талбай, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалттай аймгийн удирдлагууд танилцан орон нутагтаа сайн туршлагыг нэвтрүүлэх талаар туршлага судаллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа