Мэдээ, мэдээлэл

ШОНХОР ФИТНЕС КЛУБ ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ ХИЙЛЭЭ

Дундговь аймагт үйл ажиллагаагаа явуулж буй “Шонхор” фитнес клубын шинэ байрны нээлтийн арга хэмжээ энэ сарын 01-ний өдөр боллоо.


Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцон 7 жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, бие бялдар, гоо зүйг өв тэгш болгоход шаргуу хөдөлмөрлөж буйд талархал илэрхийлээд тоног төхөөрөмжөө шинэчлэх, сайжруулахад нь зориулж Засаг даргын нөөц хөрөнгөөс Шонхор фитнес клубын өргөдөл, хүсэлтийн дагуу 5.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.


Шонхор фитнес клубын шинэ заалны нээлтийн үйл ажиллагаанд МУГТ Г. Дорж болон Ази, дэлхийн аваргын хүрэл медальт, Монголын 8 удаагийн аварга Б.Оюунгэрэл, 2022 оны фитнес эрэгтэй төрлийн Улсын аварга Б.Батгэрэл нар болон фитнес клубээр тогтмол үйлчлүүлэгч иргэд урилгаар оролцсон юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа