Дундговь аймгийн 80 жилийн ойг угтан иргэд, оршин суугчдын оролцоотой "Мандалговьдоо сайхан амьдаръя" төслийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ" уулзалт, нээлттэй хэлэлцүүлэг, мэдээллийн өдөрлөг арга хэмжээг гэр болон байшин хороолол, амины орон сууцны оршин суугчдыг оролцуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд оролцсон бөгөөд, иргэдийнхээ эрүүл аюулгүй, тохилог орчинд амьдрах, ашиг орлогыг нь нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан, энэ оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласныг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат онцлоод олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байгааг дурдлаа.
Тэрээр хашаандаа сайхан амьдрах орчныг бүрдүүлэх нь үр хүүхэд, ирээдүй хойч үеэ байгальтайгаа зөв харьцаж сургах, амьдрах арга ухаанд сургасан томоохон үйл хэрэг болно гэдгийг онцолсон юм.
Уулзалт хэлэлцүүлэгт: “Мандалговьдоо сайхан амьдаръя” төслийн танилцуулга – Хот тохижуулах газрын дарга Д.Очбадрах
"Хашаандаа сайхан амьдаръя" - ТББ-ын тэргүүн
Ц.Түмэнбаяр, Өөрийн байшин төслийг санаачлагч, архитектор Ч.Батцэнгэл,
Барилгын эрчим хүчний төвийн захирал ШУТИС-ын доктор Б.Мөнхбаяр,
Японы Үцүномияа улсын их сургуулийн төгсөгч, технологи хөгжүүлэгч, С.Ган-Од/цахимаар/ нар тус тус оролцож эко хаусыг хэрхэн барих, жорлонгийн шийдлүүд, халаалт, дулаалгын шийдлүүд сэдвүүдээр илтгэл, мэдээлэл өгсөн юм.