Мэдээ, мэдээлэл

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан болж хэлтэс, агентлагууд, Төрийн албаны салбар зөвлөл болон сумдын 14 хоногийн онцлох ажлын мэдээлэлтэй танилцлаа.


Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлэх ажлын хүрээнд Дундговь аймаг цалингийн гүйлгээг цаг хугацаа, орон зайг үл хамааран цахимаар хийж эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд цахим гүйлгээг нэвтрүүлсэн тав дахь аймаг болсон байна.


Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “АНГИЛЪЯ-АРИГЛАЯ-АШИГЛАЯ” аяныг 14 сумын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтийн байгууллагыг хамруулан энэ сарын 1-ээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулна. Бүс бүрээс шалгарсан нэг суманд сар бүр 500.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох аж.


Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймгийн хэмжээнд 2022 оны 03 сарын 31-ний байдлаар 544,431 эх мал төллөж, мал төллөлт 40,1 хувьтай, 540,633 төл бойжиж, төл бойжилт 99,9 хувьтай байгаа бөгөөд мал төллөлт үргэлжилж байгааг дурдсан юм.


Тандалт судалгааны мэдээллээр 2022.04.01-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусын халдварын нийт 15121 тохиолдлын онош батлагдсан ба хүн амын 31.9% халдвараар өвдсөн байна. Үүнээс сүүлийн 14 хоногт халдварын 4 тохиолдол бүртгэгджээ. Мөн томуугийн харуулдан тандалтын 2022 оны 12 дугаар долоо хоногийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн 2718 үзлэгт томуу, томуу төст өвчлөл 18,1 %, дуудлагын 224 үзлэгт 48,2%-ийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад томуу томуу төст өвчлөл нь амбулаторийн үзлэгт 6,2%-иар, дуудлагын үзлэгт 0,8%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг танилцуулав.


Төрийн албаны салбар зөвлөлөөс өгсөн мэдээлэлд энэ сарын 1-ний өдөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулсан бөгөөд шалгалтад 108 хүн бүртгүүлж, 99 хүн шалгалтад орж, 33 хүн буюу нийт шалгуулагчдын 33.3% нь тэнцэн, төрийн жинхэнэ албаны нөөцийн жагсаалтад бүртгэгдэх боломжтой болсон байна.


Шуурхай хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат дөрөвдүгээр сард “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн хүрээнд Олон улсын JCI Монгол байгууллагын JCI академи, Удирдлагын академи хамтран байгууллага, сумдын удирдлагуудад сургалт хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн түүхт 80 жилийн хүрээнд түүхийн агуулга бүхий ном, толь зэрэг боть номууд гаргахаар ажиллаж байгаа бөгөөд байгууллага, сумд холбогдох материалаа зайлшгүй ирүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа