Мэдээ, мэдээлэл

“АЙМГИЙН ТӨВИЙН НАМ ДАРАЛТЫН ЗУУХАНД УУТАТ ШҮҮЛТҮҮР СУУРИЛУУЛАХ” АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ

2021 оны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 625 сая төгрөгөөр Дундговь аймагт 3 компанийн 8 зууханд уутат шүүлтүүр суурилуулах хөрөнгийг баталсан. Уг ажлыг “Регал инженеринг” ХХК-тай 608.503.734 төгрөгийн гэрээ байгуулан 90 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.


Гэрээнд “Дундговь –Ус” ОНӨҮГ-ын 2 дугаар зуухны газарт 3 ширхэг уутат фильтр, “Тэвшийнговь” ХХК-ийн 1 дүгээр зуухны газарт 1 ширхэг уутат фильтр, “Ган-Илч” ХХК-ийн 1 дүгээр зуухны газарт 4 ширхэг уутат фильтр суурилуулахаар тусгагдаад зураг төслийг боловсруулан Эрчим хүчний хөгжлийн төвөөр хянуулан баталгаажуулсан.


Угсралтын явцад “Ган-Илч” ХХК-ийн 1 дүгээр зууханд суурилуулах 4 ширхэг фильтрийг 3 дугаар зуухны газарт 2 ширхэг дотор, 7 дугаар зуухны газарт 2 ширхэг, “Дундговь –Ус” ОНӨҮГ-ын 2 дугаар зуухны газарт суурилуулах фильтрийг 1 дүгээр зуухны газар дээр 2 ширхгийг гадаа, 2 дугаар зуухны газарт 1 ширхгийг гадаа байрлуулахаар байршилт өөрчлөлт оруулахаар гуравдугаар сарын 31-ний өдөр аймгийн ЗДТГ, БОАЖГ, “Ган-Илч” ХХК, “Дундговь-Ус” ОНӨҮГ, “Регал инженеринг” ХХК-ийн төлөөллүүд хуралдан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд албан хүсэлт хүргүүллээ.
Ийнхүү зууханд шүүлтүүр суурилууснаар утааны гаралт багасч, ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах олон асуудлуудын нэг нь шийдэгдэх юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа