Лантуун дохио ТББ-аас “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын жишиг төвийг орон нутагт бүтээн байгуулах төслийг зарлаж, нийт 9 аймаг тендерийн материалаа ирүүлжээ.
Хүүхэд хамгааллын жишиг төвтэй болох дээрх төсөлд Дундговь аймгаас материалаа илгээсэн бөгөөд өнөөдөр хоёрдугаар шатны шалгаруулалт болж, манай аймаг эцсийн шалгаруулалтад шалгарч үлдсэн байна. Тус төсөлд аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, чухал ач холбогдол өгч байгаа юм. Дараагийн шалгаруулалтыг тухайн аймаг орон нутагт нь очиж, газар дээр нь уулзаж эцсийн шийдвэрийг гаргах аж.