Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/150, А/280 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо"-ны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр ахлуулсан аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 2022 оны анхдугаар хурлыг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулж, 93,3%-ийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар аймгийн Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/37 тоот "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо байгуулах тухай" захирамж, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны өнгөрсөн оны төлөвлөгөөний хэрэгжилт болон Прокурорын газраас 2021 онд хүүхэд холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг танилцуулж, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2022 оны төлөвлөгөөг хэлэлцэн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 100% саналаар батлуулахаар шийдвэрлэжээ.