Мэдээ, мэдээлэл

ОРОН НУТАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өнөөдөр “Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, орон нутгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлүүд хамтран зохион байгууллаа.


Зөвлөгөөнд 15 сумын Засаг дарга, 12 дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болон дулааны тоолуур нийлүүлдэг Ультрасоник ХХК-ийн төлөөллүүд оролцон бөгөөд эрчим хүчний салбарын хууль, журам, дүрэм, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл, дулааны үнэ тариф, дулааны тоолуурын чиглэлээр мэдээлэл өгсөн байна.


Тус зөвлөгөөний хүрээнд жил бүр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэх, тусгай зөвшөөрлийг сунгахдаа сумдын удирдлагуудаас саналыг авах, үнэ тариф батлуулах аргачлалыг Хууль зүйн яаманд бүртгүүлэх ажлыг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцах, сумдын удирдлагууд дулаанаар хангагч байгууллагуудтай гэрээ байгуулах зэрэг шийдлүүдийг гаргажээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа