Мэдээ, мэдээлэл

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ “ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ” КЛУБ БАЙГУУЛНА

Дундговь аймгийн Хот тохижуулах газрын дарга Д.Очбадрах, “Хашаандаа сайхан амьдаръя” фейсбүүк группийн админ С.Цэнгэлсүрэн нар энэ сарын 5-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяртай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймаг орон нутагтаа, цаашлаад хашаандаа ая тухтай амьдрах уриалгыг олон нийтэд хүргэх зорилгоор хөтөлдөг группийнхээ талаар танилцуулсан юм.


Уулзалтын үр дүнд “Хашаандаа сайхан амьдаръя” клубийг байгуулахаар болсон бөгөөд тус клубийн гишүүнчлэл хүн бүрд нээлттэй байх төдийгүй гишүүнчлэлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ойрын хугацаанд хүргэх аж.


Аймаг, орон нутгийн зүгээс “Мандалговьдоо сайхан амьдаръя” төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд төслийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжаар нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, тохижилт, ногоо байгууламж, гэрэлтүүлэг, хог хаягдлын менежментийг сайжруулах, шинэ санал санаачилгыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уралдааныг зохион байгуулахаар болсон байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа