Мэдээ, мэдээлэл

БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГААР ДАЙРАН ӨНГӨРНӨ

ОХУ-аас Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу байгалийн хий хоолой татах төслийн талаар гүйцэтгэгч байгууллага болох “Газопровод Союз Восток” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх болон Цагаандэлгэр сумын удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, дээрх төслийн талаар танилцууллаа.


Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой нь 957 км үргэлжлэх бөгөөд манай аймгийн Цагаандэлгэр сумын 36,2 км нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх юм. Уулзалтаар тус төслийн инженерийн судалгаа гүйцэтгэх зөвшөөрөл олгох, хий дамжуулах хоолойн ойролцоо орших нэгж талбаруудын эзэмшлийн болон зориулалтын талаарх мэдээлэл өгөх, дээрх ажлын зураг төсөл, судалгааны ажил гүйцэтгэх болон барилгын ажил гүйцэтгэхэд хамтран ажиллах хариуцлагатай албан тушаалтныг орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудаас тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа