Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 6 дугаар хурал 10 гишүүний ирцтэй танхимаар хуралдлаа.
Хурлаар байгууллага, аж ахуй нэгжүүдийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн аймгийн зөвлөгөөн зохион байгуулах, 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага, аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” тэмцээн зохион байгуулах зэрэг 15 асуудлыг хэлэлцэн холбогдох зардлыг шийдвэрлэжээ.
Мөн аймгийн Шагайн холбоо болон Ахмадын улсын аварга шалгаруулах Шатрын тэмцээнд дэмжлэг үзүүлэх зардлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 2021 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцуулж, цаашид сайжруулах шаардлагатай нийтлэг зөвлөмж гаргасныг зөвлөлийн гишүүдэд танилцуулсан бөгөөд тус зөвлөмжийг агентлагуудад хүргүүлэх юм.