Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Тусламж үйлчилгээ, чанар, төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг, Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Ганцэцэг болон бусад албаны хүмүүс Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс болон гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан эмч, мэргэжилтнүүд, эм эргэлтийн сангийн ажилтнуудыг хамруулсан уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Энхсайхан нар оролцож эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгссөн юм.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоол, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилт болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж, гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.