Мэдээ, мэдээлэл

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор улс орон даяар тэмдэглэнэ.


Тус аяны нээлт дөрөвдүгээр сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын Дамгын газрын Говь танхимд болж, төрийн болон аж ахуй нэгж байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцлоо.


Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн аяны хүрээнд яриад өнгөрөх асуудал биш, өдөр тутамд бүхий л салбарт яригддаг чухал асуудал байгаасай гэдгийг онцлоод "Бид аюул осолгүй ажиллах ёстой гэдгийг мэддэг боловч зарим тохиолдолд хайнга ханддаг, дүрэм журмаа дагадаггүй, тухайн байгууллагын хариуцлага, ажлын байрны соёл, албанхаагчын хандлага бас чухал байх ёстойг анхааруулж хэлсэн юм. Мөн тэрээр холбогдох дүрэм журам батлаад түүнийг хэрэгжүүлдэггүй бол осол гэмтэл гарсаар л байна тиймээс хууль дүрмээ сайжруулахын зэрэгцээ хүмүүсийн ухамсар, хандлагад тасралтгүй нөлөөлсөөр байх нь осол гэмтлийг багасгах үр дүнтэй арга гэдгийг онцоллоо.


Мөн аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мөнхчулуун сарын аяны ажлын төлөвлөгөөг танилцуулж, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагч П.Нямсүрэн Хяналт шалгалтаар илэрч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудал сэдвээр илтгэл тавьж, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны сургагч багш О.Цэнгэлмаа Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдааны талаар мэдээлэл танилцууллаа.


Энэ үеэр эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт улсын уралдаанд тэргүүлсэн ЦДСТӨХКС-ын ХАБЭА инженер Чинсугир болон Нэгдсэн эмнэлгийн Халдвар судлаач эмч Д.Мөнх-Од нар сайн туршлагаа танилцуулж, мэдээлэл хийсэн юм.


Уг арга хэмжээтэй холбоотойгоор БТСГ-ын мэргэжилтэн С.Цолмон “Илүүдэл жингүй-эртэч монгол” аяны мэдээлэл хийж тус аянд идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа