Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, АЖИЛ ОЛГОГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд өнөөдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриатай сургалтыг зохион байгуулж, сургалтад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд нийт 70 гаруй хүн танхимаар оролцож, сумдын холбогдох албан тушаалтнууд цахимаар оролцож, тус сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нээж үг хэлсэн юм.


Тэрээр хэлсэн үгэндээ Дундговь аймагт одоогийн байдлаар 520 орчим аж ахуйн нэгж байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрээс 130 байгууллага нь 20-оос дээш ажилтантай байна. Хөдөлмөрийн сайдын А/114 дүгээр тушаалд 20-оос дээш ажилтантай ААНБ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлтэй байхаар тусгасан байдаг ч манай аймгийн хувьд 50 хүрэхгүй хувь нь дээрх зөвлөлийг байгуулан ажиллаж байна.


Үйлдвэрлэлийн ослын дийлэнх хувь нь эрчим хүч, уул уурхайн салбарт гарч, осол гэмтлийн тоо буурахгүй гарсаар байгаад шат шатандаа анхаарч ажиллах ёстойг онцгойлон хэлээд, ААНБ-ын удирдлагууд өнөөдрийн сурсан зүйлээ ажил болгож, ослыг 0 болгохын төлөө хичээж, хамтран ажиллахыг уриаллаа.


Аяны хүрээнд зохион байгуулж буй уг сургалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга Ц.Янжинлхам, ХАБЭМТ-ийн мэргэжилтэн Ц. Ариунзаяа, ХАБЭМТ-ийн мэргэжилтэн Т. Түвшинзул, Мэргэжлийн өвчин судлалын чанарын менежер Ц. Сансарцэцэг нар оролцож, ХАБЭА-н хяналтын тогтолцоо, эрсдлийн үнэлгээ хийх аргачлал, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвүүдээр сургалт хийлээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа