Мэдээ, мэдээлэл

БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДЭРГЭДЭХ “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөний өнөөдөр зохион байгуулж байна.


Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг, Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн доктор, дэд профессор, Монгол улсын гавьяат багш Х.Баавгай нар оролцов. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр аймгийн хэмжээнд эцэг эхийн зөвлөлтэй байгууллагын тоог нэмэгдүүлэх, үр дүнтэй ажилласан төрийн байгууллага болон аж ахуй нэгжийг үнэлж урамшуулах, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлд ээлтэй болгох, идэвхжүүлэх зорилгоор 2019 оноос “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулж, харилцан туршлага солилцох, үр дүнтэй санаачилгыг түгээж хамтран ажиллаж байгааг онцолсон байна.


Анхдугаар зөвлөгөөнөөр байгууллагын хүүхэд хамгааллын бодлого, эцэг эхийн зөвлөл, гэр бүл дэх хүүхэд хамгаалал, эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол, хөгжилд нөлөөлөх нь, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо ба үүрэг, эрүүл мэндийн орчин дахь хүүхэд хамгаалал зэрэг сэдвээр илтгэл тавьж, “Шилдэг эцэг цэхийн зөвлөл”-ийн сайн туршлагыг солилцох бөгөөд сурагчийн төлөөлөл илтгэ тавих юм. Түүнчлэн зөвлөгөөний үр дүнд хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмжийг гаргах аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа