Мэдээ, мэдээлэл

“БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ӨӨС ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн “Байгууллагын хөгжил ба чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөхүүд “Дундговь-Ус” ОНӨААТҮГ-ын бизнес төлөвлөгөө боловсруулж буй ажлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Тус хэлэлцүүлэгт төлөвлөлтийн онуудад үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн үйл ажиллагаа тус бүрээр төсөвлөсөн төлөвлөгөөний суурь тоог хэлэлцэж шийдвэрлэх, цэвэр усны гидравликийн загварчлал тооцоог газар дээр нь шалгах, тодотгох, тооцоог эцэслэн дуусгаж тохирох, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт гаргаж буй байдалд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн үйл ажиллагааны зарим тоон мэдээлэл болон хэрэглэгчийн үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаанд хамтран ажиллах чиглэлээр “Сэцэн билгүүн” ХХК зөвлөхүүд зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.


Сургалтад “Дундговь-Ус” ОНӨААТҮГ-ын удирдлагууд болон инженер техникийн ажилчид нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Энэ үеэр зөвлөх тус бүр ажлын даалгаврыг үндэслэх, зөвлөх багийн ажлын төлөвлөгөөг баримтлах, үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн тоо мэдээллийн төлөвлөгөөний төслийг төлөвлөлтийн онуудаар тооцох тооцоог хийх, зөвлөхүүд өөрийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын бэлтгэлийг хангах, зөвлөхүүд НААҮБ-ын ажилтнуудтай хамтран төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх зэрэг арга зүйн зөвлөгөөнүүдийг өгчээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа