Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтаж аймгийн төвийн байгаль орчин, бохирдол, өнгө үзэмжид нөлөөлж байгаа хуучин барилгуудыг засварлуулах, шаардлага хангахгүй болсон барилга, байгууламжийг буулгах, барилгын хуучин хогийг цэвэрлүүлж хүлээн авах ажлын хэсэг байгуулан гуравдугаар сарын 15-ны өдөр хуралдан 15 барилга байгууламж буулгах, 3 барилга байгууламж нүүлгэх, 47 барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах талаар мөн сарын 29-ний өдөр хугацаатай албан бичгийг эзэмшигч нарт хүргүүлсэн.
Түүнчлэн энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тавдугаар сарын 2-ны өдрийн хооронд шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгах ажил эхэлж байна. Иймд аймгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах үүднээс хамтран ажиллаж буй барилга, байгууламжийн эзэмшигч нарт талархал илэрхийлье.