Өнөөдөр Монгол улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0129 дүгээр ангиас “Гэрээт хилчний алба” сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцсон юм. Энэ үеэр аймгийн төв талбайд гардан тулааны үзүүлэх тоглолтыг үзүүлэн, гэрээт хилчдийн хувцас, зэвсэг хэрэгсэл, нэг өдрийн хүнс, ахуй хангалтын үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд Төв халхын дуулалт жүжгийн театрт албаны танилцуулгыг хийж, “Хилчдийн дуулал” урлагийн тоглолтыг толилуулжээ.
Мөн гэрээт цэргийн албанд алба хаах сонирхолтой иргэд, залуучуудыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд бүртгэх аж.
Холбоо барих утас 88120109, 91585816