Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид “Монгол улсад гамшгийн эрт зарлан мэдээллийн нэгдсэн системийг бэхжүүлэх” зээлийн төслийн талаар болон аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээллийг сайжруулах асуудлаар энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, тус төслийг манай улсад хэрэгжүүлэх гэж байгаад талархал илэрхийлэн, дээрх асуудлаар санал солилцлоо.
Ажлын хэсэгт Азийн хөгжлийн банкны төлөөлөл Зүүн Азийн бүсийн төвийн Усны нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Др. Рабиндра Ости, Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын Эдийн засгийн ахлах ажилтан Д.Болд, суурин төлөөлөгчийн газрын Байгаль орчны ахлах ажилтан П.Онгонсансар, Худалдан авах ажиллагааны зөвлөх У.Батцэнгэл, Төслийн зохицуулагч Д.Нямдорж, мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Батжаргал, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Чинзориг, Онцгой байдлын ерөнхий газраас Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, ХМТХ-ийн дарга, хошууч Ч.Лхамжав, БЗХАГ-ын СТХ-ийн ахлах мэргэжилтэн, ахмад Г.Ган-Эрдэнэ нар ажиллаж байгаа юм.