Мэдээ, мэдээлэл

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ӨНӨӨДӨР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул нар өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна.


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон яамны удирдлагуудыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээн авч уулзан хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, аймгийн эрүүл мэндийн салбар цар тахлын үед амжилттай ажилласанг онцолсон юм. Уулзалтаар Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс “Аймгийн Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудал”-ын талаар мэдээлэл өглөө.


Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзалт хийж, цар тахалтай тэмцэхэд амжилттай ажилласан эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулсан байна. Тухайлбал эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил болон 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Мөн аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын асуусан асуултад хариулт өглөө.


Айлчлалын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, дотор, мэс заслын тасаг болон аймгийн шинээр баригдаж буй 100 ортой эмнэлгийн барилгын явцтай танилцав. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “ЭМСХХ-5” төслийн хүрээнд хэрэгжсэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор Засгийн газраас байгуулж байгаа “Дэмжих төв”-ийн засварын ажилтай танилцжээ. Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газарт 50,0 сая төгрөгийн үнэ бүхий ЭХО аппарат, 2000 ширхэг хурдавчилсан оношлуур, аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт CRM хагалгааны зөөврийн рентген, Гемодиализын 2 ширхэг машин зэргийг газар дээр шийдвэрлэж өглөө.


Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймгийн Нэгдсэн эмнэлгийн их засварыг 2023 онд шийдвэрлэхээр болов.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа