Мэдээ, мэдээлэл

СУМ ХООРОНД САЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙНА

Тогтвортой амьжиргаа-3 төслөөс Сайнцагаан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийн шатанд иргэдээс цахимаар хэрхэн санал авах, холбогдох хууль журмын шаардлагыг хангах сайн туршлагыг судлах мөн удирдлагын мэдээллийн системд мэдээлэл оруулах талаар болон цаг үеийн асуудлаар чиглэл өгөх, чадавхжуулах сургалт өнөөдөр болж байна.


Сургалтад сумдын Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ОНХС-ийн ажлын хэсгийн гишүүд оролцож байгаа юм.


Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр сургалтыг нээж хэлсэн үгэндээ одоо үед цаг хугацаа, орон зайг үл хамаарах цахим хэрэглээг хүмүүс түлхүү ашигладаг болсон бөгөөд энэ удаагийн сайн туршлагыг аймгийн чадавх бэхжүүлэх багийн хүрээнд ярилцан цахимаар санал авах үйл ажиллагааг сумдад нэгдсэн байдлаар түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн төвийн хамгийн их хүн амтай сумын цахим саналын үйл ажиллагааг танилцуулахаар энэхүү сургалтыг зохион байгуулж байгааг онцоллоо. Мөн энэ сургалтаар 2023 оны Жилийн гүйцэтгэлийн үнэлгээг ахисан өндөр түвшинд хүргэх дотоод зорилтын хүрээнд ОНХС-ийн үйл ажиллагааны голлох чиглэлүүдээр давхар чадавхжуулах зорилготой тул сургалтад оролцогчдыг нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болж үлдэх чухал байгааг дурджээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа