“Хүний хөгжлийг дэмжих жил-2022”, “Цахим төр-Ухаалаг Дундговь” цогц арга хэмжээний хүрээнд төрийн байгууллага болон тэдгээрийн хоорондын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа цахимжуулах, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, төрийн байгууллагын цахим албан хэрэг хөтлөлтийг үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас “Цахим Дундговь – Цахим албан хэрэг хөтлөлт” аяныг зарлаж байна.
Аяны хүрээнд төрийн албан хэрэг хөтлөлтийн онол арга зүй, стандарт, ERP системийн талаар сургалтуудыг зохион байгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бөгөөд аян дөрөвдүгээр сарын 18-28 хооронд үргэлжлэх аж.