Мэдээ, мэдээлэл

“МАНДАЛГОВЬДОО САЙХАН АМЬДАРЪЯ” УРАЛДААН ЗАРЛАЛАА

Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Сайнцагаан сум 2022 оныг “Орчны тохижилтыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хог хаягдлын менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Мандалговьдоо сайхан амьдаръя” уралдааныг зарлаж байна.


Хамрах хүрээ: Сайнцагаан сумын төвийн 5 багт оршин суугч айл өрхүүд
Үргэлжлэх хугацаа: 2022 оны 4-р сарын 4-өөс 7-р сарын 20 хүртэл
Бүртгэл: 4-р сарын 30-ны өдрийг дуустал цахимаар явагдана. Бүртгүүлэх хүсэлтэй иргэд https://forms.gle/EZcEDNxbacEFoNGa7 линкээр бүртгүүлнэ үү.
Шалгаруулалт:
- “Шилдэг тохижилттой гудамж” – Дэд бүтцийг шийдвэрлэнэ
- “Шилдэг тохижилттой хашаа, хаус” – 10 өрх тус бүр 2,000,000 төгрөг
- “Шилдэг тохижилттой байр” – Шаардлагатай бүтээн байгуулалтыг шийдвэрлэнэ
- “Шилдэг тохижилттой орц”- Шаардлагатай бүтээн байгуулалтыг шийдвэрлэнэ

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа