Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВИЙН БРЭНД “GOBI” ӨНДӨГ ХУДАЛДААНД ГАРЛАА

Аймаг орон нутагтаа тахианы аж ахуй эрхэлж буй Жаргалант сор ХХК нь өндөгний “gobi” брэндийг үүсгэн, өндгөө зах зээлд нийлүүлж эхэллээ. Ингэснээр Дундговьчууд эрүүл ахуйн шаардлага хангасан, шинэ өндгийг өдөр тутамдаа хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.


Жаргалант сор ХХК нь өөрийн хөрөнгөөр болон сум хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр тахианы аж ахуй байгуулах ажлыг 2021 оноос хийж эхэлсэн бөгөөд одоогоор 6000 гаруй тахиатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


Эхний ээлжинд аймаг орон нутгийнхаа өндөгний хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байгаа бөгөөд цаашлаад уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болж өргөжих боломж байгаа аж.


Худалдаа эрхлэгч болон иргэд та бүхнийг орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжиж хамтарч ажиллахыг уриалж байна. Холбогдох утас 89003264,99004577

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа