Монголын ирээдүй болсон өсвөр үеийн залууст мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Шинэ Түүх-New Story” хөгжлийн хөтөлбөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Боловсрол шинжлэх ухааны ерөнхий газар, Соёл, урлагийн газар болон Монголын залуучуудын холбоотой хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Дундговь аймагт нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат оролцож, хүүхэд залуучууддаа мэргэжлээ зөв сонгож, олон улсын түвшинд хүрсэн мэдлэг боловсролтой, дэлхийг багтаасан сэтгэлгээтэй, ажиллаж бүтээх хүсэл, зорилготой зөв иргэн болон төлөвшихийг хүсэн, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тус үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн 600 гаруй сурагч оролцжээ. Аяны хүрээнд “Мэргэжил сонголт - Ирээдүйн баталгаа”, “Алхам алхмаар манлайлал”, - “Нарнаас том А”, “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” зэрэг илтгэл, лекцүүдийг танилцуулсан байна.