Иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдан архинд донтох өвчнийг болон гэр бүлийн бусад гишүүдийг эдгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүлэг, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах аймгийн Засаг даргын 2022 оны А/95 дугаар захирамжаар байгуулагдсан “Аймгийн мэргэжилтний баг” анхны хурлаа өнөөдөр хуралдуулж, энэ онд зохион байгуулах үйл ажиллагаа, ажиллах ерөнхий чиглэлээ тодорхойлон ярилцлаа.