Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН 7 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 7-р хурал 9 гишүүний ирцтэй хуралдаж, 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Хурлаар энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулах Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн, тавдугаар сард болох аймгийн ахмадын спортын 3 дугаар наадмыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг шийдвэрлэсэн байна.


Мөн Орон нутгийн өмчийн улсын тооллого болон сумдын эрх зүйн хөтөч нарт зориулсан сургалт хийхэд шаардлагатай зардлыг хэлэлцжээ.


Түүнчлэн хурлаар Дундговь аймагт сүндэрлэх хүүхэд хамгааллын Ид шидийн орон жишиг төвийн дэд бүтцэд шаардлагатай материалын зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн байна. Харин тухайн байгууламжийн дэд бүтцийн ажлыг Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбар, Дундговь-Ус ОНӨААТҮГ-ын хамт олон өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан гүйцэтгэхээр болсонд талархал илэрхийлье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа