Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ БИЧГИЙН АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ ХУРДАН УНШИГЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН-2022” БОЛЛОО

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.


“Үндэсний бичиг үсгийн баяр”, Алдар гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн 120 жилийн ойг тохиолдуулан Сайнцагаан сумын хэлний бодлогын салбар зөвлөл, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан хамтран Монгол бичгийн аймгийн “Тэргүүний хурдан уншигч” уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд:
8-9-р ангийн төрөлд Тэргүүн байранд ГИЦС-ийн 9а ангийн сурагч А.Ууганбаяр, Дэд байранд ГИЦС-ийн 9а ангийн сурагч Ө.Март, Гутгаар байранд ЭДЦС-ийн 9в ангийн сурагч Э.Цэндмаа,
10-12-р ангийн төрөлд: Тэргүүн байранд ГИЦС-ийн 12б ангийн сурагч С.Билэгдэмбэрэл, Дэд байранд Цэгц билиг сургуулийн 11б ангийн сурагч М.Номин, Гутгаар байранд Хүмүүнлэг сургуулийн 12а ангийн сурагч А.Нинжгарав нар тус тус шалгарч “Аймгийн Монгол бичгийн Тэргүүүний хурдан уншигч”-аар шалгарчээ.


Шалгарсан сурагчид дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болох “Үндэсний бичиг, соёл” улсын 15 дугаар уралдаанд оролцох аж. Мөн оноогоороо 1-5-р байранд шалгарсан 10 сурагчид улсын уралдаанд оролцох эрхийг гардуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа