Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хөрөнгө оруулалтаар Япон улсын Yamaha брэндийн 15 ширхэг мотоциклийг Дундговь аймгийн сумдын мал эмнэлэг, үржлийн тасгуудад олголоо. Мал эмнэлэг үржлийн тасгууд мотоциклтой болсноор шаардлагатай үед малчны хотонд түргэн шуурхай очиж ажил үүргээ гүйцэтгэх боломжтой болж байна. Мотоциклийг аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн Засаг дарга О.Бат-эрдэнэ, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал нар гардуулж өглөө.